2026-04-29

АНЭУ OPEC-оос гарахаа зарлалаа

Арабын Нэгдсэн Эмират улс тавдугаар сарын 1-нээс OPEC-оос гарахаа мэдэгдлээ. Уг мэдэгдэл гэнэтийн шийдвэр биш байсан боловч газрын тосны зах зээлд анхаарал татсан үйл явдал боллоо.

Учир нь АНЭУ бол OPEC-ийн дөрөв дэх том үйлдвэрлэгч бөгөөд өдөрт 3.4 сая баррель орчим газрын тос олборлодог, газрын тос олборлолтоор тэргүүлдэг улсуудын нэг юм. Тус улс гарснаар OPEC-ийн үйлдвэрлэлийн квотоос чөлөөлөгдөж, цаашид олборлолтоо бие даан нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

OPEC+ нь ОХУ болон АНЭУ зэрэг газрын тос үйлдвэрлэгч улсуудаас бүрддэг бөгөөд дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийг зохицуулж, үнийг тогтвортой байлгах зорилготой олон улсын байгууллага юм. Ийнхүү АНЭУ гишүүнчлэлээс гарснаар цаашид газрын тосны зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, улмаар үнэ буурах магадлалтайг шинжээчид сануулав. Мөн үүнээс үүдэн OPEC+ бүлгийн дэлхийн нийт олборлолтыг хянах цар хүрээ хумигдаж, зах зээлд нөлөөлөх чадвар нь сулрах боловч энэ нь OPEC-ийг шууд ганхаах хэмжээнд хүргэхгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Сүүлд нэмэгдсэн мэдээ