2026-05-05

Монгол улсын валютын нөөц 7.3 тэрбум ам.долларт хүрлээ. 

2026 оны 4 сарын байдлаар монгол улсын валютын нөөц 7.327 тэрбум ам.доллар хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 орчим хувийн өсөлт үзүүллээ.

Өнгөрсөн оны 12 сард анх удаа 7.0 тэрбум ам.доллар давж байсан бол тус түүхэн үзүүлэлтээс 321.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Олон улсад тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж буй хэдий ч уул уурхайн салбарын идэвхжил сайн байгаатай холбоотойгоор валютын орлогыг нэмэгдүүлэхэд голлох нөлөөг үзүүлж байна. 

Ийнхүү валютын нөөц нэмэгдсэнээр:

Төгрөгийн ханшийг тогтворжуулж, гадаад өр төлөх чадварыг сайжруулна;

 Эдийн засгийг гадаад хямралд илүү тэсвэртэй болгож, хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөөг үзүүлэх боломж нэмэгдэж байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ