2026-05-06

Ираны халдлагын мэдээллийн дараа нефтийн үнэ 6 орчим хувиар өслөө

Даваа гарагт Ираны талаас Хормузын хоолойд байсан хэд хэдэн хөлөг онгоцонд цохилт өгч, АНЭУ-ын газрын тосны чухал дэд бүтэц болох Фужайра боомтод халдсан тухай мэдээллийн дараа нефтийн үнэ огцом өслөө.

Тухайлбал, Brent төрлийн газрын тосны үнэ 5.8 хувиар өсөж, нэг баррель нь 114.44 ам.долларт хүрсэн бол WTI 4.4 хувиар өсөж, 106.42 ам.долларт хүрэв.

Энэхүү хурцадмал байдал хөрөнгийн зах зээлд мөн дарамт үүсгэж, АНУ-ын гол индексүүд болох Dow Jones 1.13%, S&P 500 0.41%, Nasdaq 0.19 хувиар буурад байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлийн эрсдэл нэмэгдэж, тодорхойгүй байдал сунжрахтай холбоотой болгоомжлол нэмэгдсэний дохио болов. Мөн газрын тосны үнэ цаашид 100 ам.доллараас дээш түвшинд хадгалагдвал инфляц улам эрчимжиж, төв банкууд бодлогын хүүгээ чангатгах байр суурь руу шилжих эрсдэлтэй гэдгийг шинжээчид анхааруулав.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Сүүлд нэмэгдсэн мэдээ