2026-05-12
Азийн зах зээлд болж буй анхаарал хандуулах голлох үйл явдалууд:
АНУ–Хятадын дээд түвшний уулзалт энэ долоо хоногт Бээжинд болох гэж байгаа нь зах зээлд геополитик, худалдаа, эрчим хүч, технологийн чиглэлээр чухал дохио өгөх өндөр ач холбогдолтой үйл явдал болж байгаа ба дараах чухал үйл явдал болох хүлээлттэй байна.
Мягмар гараг —Япон дахь уулзалт
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Японд айлчилж, Японы Ерөнхий сайд Такайчитай уулзана. Тус айлчлал Япон–Хятадын харилцаа хурцарсан үед буюу Такайчи өнгөрсөн оны 11-р сард “Тайваньд аюул занал учирвал Токио дэмжинэ” гэж хэлсэн нь Бээжингийн хурц эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ 3-р сард Такайчи АНУ-д айлчлахдаа Трамптай “Тайваний хоолойд энх тайван, тогтворт байдлыг хадгалахад” үүрэг хүлээсэн бөгөөд Трамп Даваа гарагт Тайваньд зэвсгийн борлуулалт уулзалтын хэлэлцэх сэдэвт багтаж байгааг дурдсан.
Лхагва гараг — АНУ–Хятадын худалдааны яриа Сөүл хотноо
Мягмараас Лхагва гараг хүртэл Өмнөд Солонгост Хятадын дэд Ерөнхий сайд Хэ Лифэн АНУ-тай худалдааны хэлэлцээр хийнэ. Номура Японд төвтэй олон улсын санхүүгийн үйлчилгээний группын эдийн засагч Тинг Лу: “Тус уулзалт нь бүтцийн механизм бий болгох, нөхөрлөл тогтоохоос илүүтэйгээр зөрчлийг бууруулж, эрсдэлийг удирдахад чиглэнэ. Хамгийн яаралтай хэлэлцэх зүйл бол Иран–Хормузын хямрал” гэж мэдэгдсэн байна.
Пүрэв гараг — АНУ болон Хятадын дээд хэмжээний уулзалт
Трамп Лхагва гарагийн орой Бээжинд хүрэлцэн ирж Пүрэв гарагийн өглөө Ши жинпинтэй хоёр талын уулзалт хийх төлөвлөгөөтэй байна. Цагаан Ордноос Трамптай дагалдаж АНУ-ын арав гаруй компаниудын гүйцэтгэх захирлыг урьсан ба үүнд Tesla-гийн Элон Маск, Apple-ийн Тим Күүк, Boeing-ийн Кэлли Ортберг нар багтаж байна. Харин Nvidia-гийн Жэнсэн Хуанг жагсаалтад ороогүй нь анхаарал татаж байна. БНХАУ нь Иран болон Персийн булангийн орнуудтай хоёуланд нь харилцаатай цор ганц томоохон гүрний нэг тул тус уулзалт нь зөрчлийг бууруулахад гол нөлөөг үзүүлэх ба цаашдын олон хэлэлцээрийн томоохон эхлэл тавигдан гэж үзэж байна.
Дараа долоо хоног — Путины айлчлал
5-р сарын 18-нд Оросын ерөнхийлөгч Путин Бээжинд айлчлах магадлал нэмэгдэж байна. 2026 оны эхний таван сарын хугацаанд арав гаруй дэлхийн удирдагч Бээжинд айлчилсан нь Хятадын нэр хүнд өсч буйг харуулж байна. Трампын өмнө Таажикистаны Рахмон, Иранын Гадаад хэргийн сайд Бээжинд айлчилсан.
Эх сурвалж: https://www.cnbc.com/