2026-05-13

Тайвань болон БНСУ-ын индексүүдийн хөдөлгөгч хүч нь хагас дамжуулагчийн салбар болж байна.

Тайванийн TAIEX болон БНСУ-ын KOSPI индексүүд энэ онд түүхэн дээд түвшинд хүрсэн ч уг өсөлт нь зах зээлийн өргөн хүрээний өсөлт гэхээсээ илүүтэй хиймэл оюунтай холбоотой цөөн тооны чип үйлдвэрлэгч компаниудад төвлөрч байна.

Тухайлбал, TSMC одоогоор TAIEX индексийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол Samsung Electronics болон SK Hynix тавдугаар сарын байдлаар KOSPI индексийн 42.2 хувийг эзэлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар AI дата төвүүдийн өсөлт, санах ойн чипийн эрэлт, дэвшилтэт хагас дамжуулагчийн хэрэгцээ нэмэгдсэн нь эдгээр компанийн хувьцааны ханш өсөхөд голлон нөлөөлжээ.

Гэвч индексийн өсөлт ийнхүү цөөн тооны технологи, чип үйлдвэрлэгч компаниудаас хэт хамааралтай болж буй нь тус индексүүдийг геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн сүлжээний саатал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг технологийн салбарын эрсдэлүүдэд илүү мэдрэмтгий болгож байна.

Иймд хөрөнгө оруулагчид индексэд хөрөнгө оруулах замаар багцаа төрөлжүүлэх алхам хийдэг ч бодит байдал дээр эдгээр индекс цөөн тооны AI болон хагас дамжуулагчийн компаниудаас өндөр хамааралтай болж байгааг анхаарах зөв юм.

Эх сурвалж: CNBC