2026-05-18

Уоррен Баффетын залгамжлагч, Грег Абелын анхны нүүдэл багцдаа 8.2 тэрбум долларын өөрчлөлт хийлээ

АНУ-ын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компаниудын нэг Berkshire Hathaway-ийн шинэ гүйцэтгэх захирал Грег Абел хөрөнгө оруулалтын багцдаа идэвхтэй өөрчлөлт орууллаа.

Тухайлбал, Berkshire Hathaway 1-р улирлын тайландаа Macy’s компанид шинээр хөрөнгө оруулж, Delta Air Lines-д нэмэлтээр дахин хөрөнгө оруулсан нь зах зээлийн анхаарлыг татав. Уг мэдээллийн дараа Macy’s-ийн хувьцаа ойролцоогоор 6%, Delta 3%-аар өсөв. Мөн Berkshire компани Alphabet (Google)-ийн эзэмшлээ 36.4 сая гаруй хувьцаагаар нэмэгдүүлсэн бол Amazon дахь үлдэгдэл хөрөнгө оруулалтаа бүрэн хаасан байна. Үүний зэрэгцээ Bank of America, Chevron, Constellation Brands дахь эзэмшлээ мөн бууруулсан байна.

Ийнхүү Berkshire 1-р улиралд нийт 8.2 тэрбум ам.долларын хувьцаагаа борлуулжээ. Харин Apple-ийн байр суурийг хэвээр хадгалсан нь тус компани одоо ч Berkshire-ийн гол хөрөнгө оруулалтын нэг хэвээр байгааг илтгэж байна. Энэхүү тайлан нь Уоррен Баффетын дараах шинэ гүйцэтгэх захирал Грег Абел ажлаа хүлээн авснаас хойш гарсан анхны тайлан гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.

Эх сурвалж: CNBC

Сүүлд нэмэгдсэн мэдээ