2026-05-20

В.Путины Хятадад хийх төрийн айлчлал эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Бээжинд хийх төрийн айлчлал эхэллээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад айлчлаад буцсанаас ердөө дөрөв хоногийн дараа тохиож буйгаараа онцлогтой юм. Уг айлчлал нь дэлхийн дипломат тавцан дахь Хятадын нөлөө болон Ши Жиньпин, Путин нарын харилцаа хэрхэн гүнзгийрснийг илтгэж байна.

Айлчлалын хүрээнд талууд дэлхийн олон туйлт дэг журмыг тогтоох хамтарсан тунхаглал зэрэг нийт 40 орчим чухал баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн хэлэлцэх гол төслүүдийн нэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх 1600 миль урт “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой юм. Энэхүү төсөл нь Европоос алдсан томоохон зах зээлийг нөхөх стратегийн маш өндөр ач холбогдолтой юм.

Путины уг айлчлал нь Оросын эдийн засаг Украины дайнаас үүдэн хүндэрч, Хятадаас хамааралтай байдал улам нэмэгдсэн үед тохиож байна. Иймд хоёр тал цаашид барууны хориг арга хэмжээний эсрэг ам.долларыг бүрмөсөн халж, юань болон рублиэр төлбөр тооцоо хийнэ гэдгээ онцлон мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Сүүлд нэмэгдсэн мэдээ