2026-05-25

АНУ–Ираны хэлцлийн эерэг хүлээлт зах зээлд мөн нөлөөллөө

АНУ–Ираны хэлэлцээнд ахиц гарах хүлээлт нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлд эрсдэлийн чиг хандлага суларч, АНУ-ын хувьцааны гол индексүүд өслөө.

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх хэлэлцээ “Эцсийн шатандаа орсон” гэж мэдэгдсэн нь газрын тосны нийлүүлэлт болон инфляцын эрсдэлийн талаарх болгоомжлолыг намжаав. Үүний нөлөөгөөр WTI газрын тосны үнэ буурч, баррель нь 90.64 ам.доллар, Brent газрын тосны үнэ 97.51 ам.долларт хүрч буурлаа. Мөн АНУ-ын 10 жилийн Засгийн газрын бондын өгөөж 9.4 суурь нэгжээр буурч, 4.576% болсон нь өмнөх огцом өсөлтийг намдаав. Харин хувьцааны зах зээлд Nasdaq 1.55%, S&P 500 1.08%, Dow Jones 1.31%-аар тус тус өссөн бөгөөд хагас дамжуулагчийн салбарын хувьцаанууд уг өсөлтийг голлон түржээ.

Эх сурвалж: Reuters