2026-06-02

SoftBank group Toyota-г ардаа орхиж, Японы хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо

Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй SoftBank Group-ийн хувьцаа 6 сарын 1-нд огцом өссөнөөр тус компанийн зах зээлийн үнэлгээ 48.8 их наяд иен буюу 305 тэрбум ам.долларт хүрэв.

Ингэснээр SoftBank Group нь 2003 оноос хойш буюу 23 жилийн турш Японы хамгийн өндөр үнэлгээтэй компани гэгдэж байсан Toyota Motors-ийг ардаа орхиж, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компани боллоо.

SoftBank-ийн хувьцааны өсөлтөд тус компани Францад хиймэл оюуны салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр зарласан нь голлон нөлөөлжээ. Энэхүү үйл явдал нь хөрөнгө оруулагчдын дунд AI дэд бүтэц болон хагас дамжуулагчийн салбарын ирээдүйн эрэлтэд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна.

Үүний нөлөөгөөр Никкей 225 индекс 66,000 нэгжийг давсан бөгөөд тухайн өдрийн өсөлтөд хамгийн өндөр нөлөө үзүүлсэн нь SoftBank Group байв. Гэвч зах зээл дээрх нийт хувьцааны 70 гаруй хувь уналттай байгаа нь энэхүү өсөлт зах зээлийн өргөн хүрээг хамраах бус, харин цөөн тооны AI болон технологийн салбарын томоохон компаниудад төвлөрч байгааг илтгэв.

Эх сурвалж: https://news.web.nhk/

Сүүлд нэмэгдсэн мэдээ