2026-06-03

АНУ, Иран харилцан довтолгоогоо эрчимжүүлж, энхийн яриа хэлэлцээ зогсонги байдалд орлоо

Ойрх Дорнод дахь АНУ–Ираны хурцадмал байдал дахин нэмэгдэж, АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Ираны талаас хөөргөсөн хэд хэдэн баллистик пуужин болон дроныг АНУ, холбоотон орнуудын агаарын хамгаалалтын систем амжилттай саатуулжээ.

Тухайлбал, Кувейт болон Бахрейн чиглэсэн пуужингууд зорилтот байндаа хүрээгүй бол бүс нутгийн усан замаар зорчиж байсан иргэний хөлөг онгоц руу чиглэсэн дронуудыг мөн устгасан байна. Гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээр байгаа ч талуудын хоорондын итгэлцэл сул, энхийн хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй байгаа нь газрын тосны үнэ, далайн тээвэр, бүс нутгийн эрсдэлийн үнэлгээнд дарамт үүсгэж байна.

Ийнхүү геополитикийн нөхцөл байдал ахин хурцадсан хэдий ч хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал харьцангуй тайван, хүлээцтэй төлөвтэй байна. АНУ-ын голлох индексүүд шинэ дээд түвшинд хүрсний дараа Азийн зах зээлүүд мөн өсөлттэй арилжаалагдаж, Японы Nikkei 225 индекс түүхэн дээд түвшинд хүрлээ. Шинжээчдийн үзэж буйгаар зах зээл ойрын хугацаанд геополитикийн сөрөг мэдээ болон компаниудын ашиг, өсөлтийн төлөвийн хооронд савлах төлөвтэй байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид эрсдэлийн удирдлагаа сайжруулахын зэрэгцээ богино хугацааны савлагаанд хэт сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийх шаардлагатай.

Эх сурвалж: cnbc.com