2026-06-10

Азид нүүрсний үнэ хоёр жилийн дээд түвшинд хүрлээ

Азийн зах зээл дээр эрчим хүчний нүүрсний жишиг үнэ хоёр жилийн дээд түвшинд хүрч өслөө.

Тухайлбал, БНХАУ-д болсон уурхайн ослын нөлөө болон Индонезийн экспорт, тээвэрлэлтийн саатал зэргээс үүдэн нийлүүлэлт хумигдсан нь үнийн өсөлтөд голлон нөлөөлжээ. Даваа гарагт дэлхийн хамгийн том нүүрсний боомт болох Австралийн Ньюкаслын зургаадугаар сарын нүүрсний фьючерс 2.4 хувиар өсөж, тонн нь 152.25 ам.долларт хүрсэн нь 2023 оны сүүлээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Мөн зуны улирал эхэлж, Зүүн хойд Азид халуун цаг агаар нэмэгдэхийн хэрээр цахилгаан станцуудын нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байна. Учир нь энэ үеэр БНХАУ зэрэг томоохон зах зээлд агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэх нь цахилгааны хэрэглээг эрчимжүүлэхээр байна. Япон улс мөн шингэрүүлсэн байгалийн хийн хамаарлаа бууруулахын тулд нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж буй юм.

Иймд Rystad Energy-ийн тооцоогоор хийн нийлүүлэлт хомс хэвээр байвал Азид нүүрсний хэрэглээ 2026 онд 70 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж урьдчилан таамаглаж байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ