2026-06-10

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалах төлөвтэй байна

АНУ-ын Холбооны нөөцийн сан 2026 оны турш бодлогын хүүгээ одоогийн түвшинд хэвээр хадгалах төлөвтэй байна.

Тухайлбал, Reuters агентлагаас эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын дийлэнх нь буюу 102 эдийн засагчийн 72 нь бодлогын хүүг одоогийн 3.50-3.75 хувийн түвшинд хэвээр хадгална гэж үзжээ.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил болон дайнаас үүдэлтэй инфляц хүлээлтээс удаан үргэлжилж байгаа нь бодлогын хүүг бууруулах таамгийг ийнхүү сулруулжээ. Мөн АНУ-д инфляц Холбооны нөөцийн сангийн зорилтот 2 хувийн түвшнээс бараг хоёр дахин өндөр хэвээр байгаа нь инфляц ойрын хугацаанд хурдан буурах төлөв бага байгааг илтгэж байна.

Эдийн засаг эгзэгтэй байгаа энэ үед ХНС-ийн шинэ дарга Кевин Уорш зургадугаар сарын 16-17-нд болох хурлаараа бодлогын хүүг шууд бууруулах магадлал бага бөгөөд инфляцын дарамт удаан үргэлжилбэл бодлогын хүүг эсрэгээрээ нэмэгдүүлэх ч боломжтой гэдгийг шинжээчид онцоллоо.

Эх сурвалж: Reuters