2026-06-22

АНУ, Ираны хэлэлцээний дараа алтны ханш бага зэрэг сэргэв

Швейцарт болсон АНУ, Ираны өндөр түвшний хэлэлцээний эхний шат ахицтай дуусаж, талууд 60 хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрэхээр санал нэгдсэн юм.

Үүний нөлөөгөөр газрын тосны үнэ буурч, инфляцын дарамт алсдаа буурах хүлээлт нэмэгдсэнээр алтны ханш сэргэлээ.

Тухайлбал, даваа гарагийн арилжаагаар спот алтны үнэ 0.9 хувиар өсөж, унц нь 4,197.41 ам.долларт хүрсэн бол наймдугаар сарын алтны фьючерс 0.7 хувиар буурч, 4,215.90 ам.долларт арилжаалагдав. Хэдий төв банкууд цаашид алтны нөөцөө нэмэгдүүлэх төлөвтэй байгаа ч АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг цаашид нэмэгдүүлж болзошгүй гэсэн дохио өгсөн нь алтны ханшийн цаашдын өсөлтийг хязгаарлахаар байна.

Одоогоор Goldman Sachs алтны ханш 2026 оны эцэс гэхэд унц нь 4,900 ам.долларт хүрч болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч өсөлт нь өмнөх түвшинд хүрэхгүй гэж үзжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Сүүлд нэмэгдсэн мэдээ