2026-06-24

Хувьцааны зах зээлийн уналт үргэлжилсээр байна

Мягмар гаргийн арилжаагаар технологи, хагас дамжуулагчийн салбарыг хамарсан хувьцааны зах зээлийн уналт үргэлжилсээр байна.

Тухайлбал, АНУ-д Nasdaq 2.21%, S&P 500 1.44%, Dow Jones 0.09%-аар тус тус буурсан бол Philadelphia Semiconductor индекс 7.9%-аар уналаа. Үүний дотор Nvidia, Intel, AMD, Micron зэрэг компанийн ханш хүчтэй буурсан нь хиймэл оюуны дэд бүтцийн өндөр зардал, өрөөр санхүүжсэн хөрөнгө оруулалтад эргэлзээ нэмэгдсэнийг харууллаа. Мөн, холбооны нөөцийн сан оны эцэст хүүгээ дахин нэмэгдүүлж болзошгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна.

Энэхүү уналт Азийн зах зээлд мөн нөлөөлж, Өмнөд Солонгосын KOSPI индекс 9.9%-аар унаж, Samsung Electronics болон SK Hynix тус бүр 13% хүртэл буурсан байна. Үүнд өндөр хөшүүрэгтэй хөрөнгө оруулалт, рекорд хэмжээнд хүрсэн маржин өр болон хөрөнгө оруулагчдын идэвх зэрэг нөлөөлсөн байна. Харин хамгаалалтын шинжтэй хэрэглээний барааны салбар 1.8%-аар өссөн нь хөрөнгө оруулагчид өндөр үнэлгээтэй технологийн хувьцаанаас болгоомжилж буйг илтгэв. Энэ удаагийн уналт нь дэлхийн санхүүгийн зах зээлд эрсдэлээс зайлсхийх хандлага эрчимжиж буйн дохио боллоо.

Эх сурвалж: https://www.reuters.com/

Сүүлд нэмэгдсэн мэдээ