2026-07-07

Ормузын хоолойд хөлөг онгоцууд халдлагад өртсөн гэх мэдээлэл нефтийн зах зээлийн эрсдэлийг дахин нэмэгдүүлэв

Иран улс Даваа гарагийн орой Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан арилжааны хоёр хөлөг онгоц руу пуужин харвасан гэх мэдээлэл гарснаар бүс нутгийн геополитикийн эрсдэл дахин нэмэгдлээ.

Хоёр хөлөг онгоц их хэмжээний гэмтэл авсан ч хүний амь нас эрсдээгүй байна. Их Британийн Maritime Trade Operations байгууллага Оманы Лимах орчмоос зүүн тийш танкер үл мэдэгдэх биетэд оногдож, гал гарсан тухай мэдээлэл хүлээн авснаа мэдэгдсэн. Одоогоор уг халдлагыг Иран албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.  Энэхүү үйл явдал нь АНУ, Ираны хооронд зургадугаар сарын сүүлээр байгуулсан түр тохиролцооны тогтвортой байдалд эргэлзээ үүсгэж байна. Талууд Хормузын хоолой дахь халдлагыг зогсоох, цаашлаад урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа ч Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх төлбөр, цөмийн хөтөлбөр зэрэг гол асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.

Мэдээ гарсны дараа Брент газрын тосны үнэ өссөн нь зах зээл Ормузын хоолойн эрсдэлийг дахин үнэлж эхэлснийг харуулж байна. Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зангилаа тул аюулгүй байдлын нөхцөл байдал муудах нь нефть, байгалийн хий, тээвэрлэлт болон даатгалын зардалд шууд нөлөөлөх эрсдэлтэй ба инфляцын дарамт, төв банкуудын хүүгийн бодлогод ахин сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ