2026-07-08

Японд банкны зээлийн өсөлт Ковидын үеэс хойших хамгийн өндөр хувиар өслөө

Японд банкны зээл олголт 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар өсөж, 2020 оны 8 дугаар сараас хойших хамгийн хурдтай өсөлтийг үзүүллээ.

Тухайлбал, Японы Төв банкны мэдээлснээр, зээлийн өсөлтөд нэгдэн нийлэх (merger and acquisition) болон үл хөдлөх зэрэг эдийн засгийн ач холбогдолтой санхүүжилтийн эрэлт голлон нөлөөлжээ.

Хэдий Японы Төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 1 хувьд хүргэж өсгөсөн ч бодит хүү сөрөг хэвээр байгаа нь зээлийн орчин зах зээлд харьцангуй таатай, эдийн засгийг дэмжсэн хэвээр байгааг харуулж байна.

Ийнхүү, бодлогын хүү нэмэгдсэн ч бизнесийн болон хэрэглээний зээлд төдийлөн сөргөөр нөлөөлөөгүй нь Японы эдийн засаг бодлогын хүүгийн өсөлтийг даах чадамжтай гэх Төв банкны байр суурийг баталж байна.

Эх сурвалж: Bloomberg

Сүүлд нэмэгдсэн мэдээ