2026-07-29

SpaceX-ийн хувьцаа IPO үнээсээ 27 хувиар уналаа

SpaceX-ийн хувьцааны үнэ IPO хийсэн түвшнээсээ 27 хувиар буурч, 116.41 ам.долларт хаагдлаа. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ зургаадугаар сарын 16-ны оргил үеэс 1.2 их наяд ам.доллароор буурчээ.

Үүнд сүүлийн үеийн геополитикийн эрсдэл, хиймэл оюун ухааны салбарын хэт өндөр зардал болон үнэлгээтэй холбоотой болгоомжлол нэмэгдэж, технологийн салбарын хувьцаануудад дарамт үзүүлсэн нь нөлөөлжээ. Мөн наймдугаар сарын 6-нд нэмэлтээр 911.5 сая хүртэлх хувьцааг зах зээлд гаргахаар болсон нь хувьцааны үнэ буурахад нөлөөлсөн байна.

Тус компанийн зүгээс жилийн эцэс гэхэд арилжаалагдах хувьцааны тоо 5.33 тэрбумд хүрнэ хэмээн тооцоолж байгаа ч одоогоор арилжаалагдаж буй хувьцааны 30 орчим хувийг шорт позиц эзэлж, хөрөнгө оруулагчид үүнээс ойролцоогоор 8 тэрбум ам.долларын ашиг олжээ.

Хэдий Starship пуужингийн туршилт амжилттай болсон ч ханшийн уналтыг зогсоож чадаагүй бөгөөд шинжээчид SpaceX-ийн AI болон сансрын төслүүд их хэмжээний хөрөнгө шаарддаг, мөнгөн урсгал нь удаан бий болдог тул үнэлгээг доогуур тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

Сүүлд нэмэгдсэн мэдээ