2026-08-03

АНУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур гарлаа

АНУ-ын эдийн засаг 2026 оны хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 1.5%-аар өссөн нь шинжээчдийн таамагласан 2.1%-аас доогуур гарчээ.

Мөн импорт эрчимжсэн нь худалдааны алдагдлыг нэмэгдүүлж, ДНБ-ий өсөлтийг 1.01 нэгж хувиар бууруулсан байна. Импорт ийнхүү өсөхөд хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин бизнесийн хөрөнгө оруулалт 15.2%, өрхийн хэрэглээ 3.2%-аар өссөн нь дотоодын эрэлт хүчтэй хэвээр байгааг харууллаа.

Ингэснээр АНУ-д инфляц зургаадугаар сард буурсан ч Ойрхи Дорнод дахь геополитикийн эрсдэл, шатахууны үнийн өсөлт инфляцын эрсдэлийг дахин нэмэгдүүлсэн байна. Иймд Холбооны Нөөцийн сан цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: Reuters