2026-08-18

АНУ-д амьжиргааны өртөг өссөнөөр, иргэдийн худалдан авалт буурч байна

АНУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт 8-р сард хүлээлтээс сул гарсан нь иргэдийн худалдан авалт буурсныг илтгэв.

Мөн бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол нэмэгдсээр байгаа нь иргэдийн санхүүгийн чадамжийг бууруулж буйг судлаачид онцолжээ. Ингэснээр Холбооны Нөөцийн Банк ирэх 9-р сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал буурав.

Үүний зэрэгцээ, АНУ–Ираны хэлэлцээ гацаанд орж, геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны үнэ эргэн өсөж, Brent нь $88.52, WTI $82.40-д хүрсэн бол алтны ханш 0.5%-аар өсөж, $4,374-д хүрсэн байна. Хувьцааны зах зээлийн хувьд S&P 500 индекс 0.17%-аар, Nasdaq индекс 0.28%-иар, Dow Jones индекс 0.20%-аар тус тус буурчээ.

Эх сурвалж: Reuters

Сүүлд нэмэгдсэн мэдээ