2026-08-24

“Big Short”-ын Майкл Бьюрри Alibaba-г хэт өндөр үнэлгээтэй хэмээв

“The Big Short”-оор танигдсан нэрт хөрөнгө оруулагч Майкл Бьюрри Alibaba-ийн хувьцааг хэт өндрөөр үнэлэгдсэн хэмээн үзэж, өөрийн эзэмшлээ бүрэн хааж, оронд нь JD.com-д шинээр “том” хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн тэрээр Alibaba-г дахин сонирхохын тулд үнэлгээ нь одоогийн түвшнээс ойролцоогоор 50% буурах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.

Alibaba компани AI хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр 10.2 тэрбум ам.долларын шинэ хувьцаа гаргахаар төлөвлөсөн нь түүний шүүмжлэлийн гол шалтгаан болсон ба тус компанийн улирлын ашиг 75%-аар буураад байгаа нь хувьцааны ханшид нэмэлт дарамт үзүүлжээ.

Эх сурвалж: Bloomberg