2026-08-31

AI-ийн дараах хамгийн өндөр өсөлттэй салбар: Эм болон биотехнологи

2026 он гарснаас хойш S&P 500 Pharmaceutical индекс найман сарын байдлаар 18%-аар өсөөд байгаа нь АНУ-ын эм болон биотехнологийн салбар хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өсөлттэй салбар болж буйг илтгэж байна.

Тухайлбал, засгийн газартай байгуулсан эмийн үнийн хэлцлээр тарифын эрсдэл буурсан нь салбарын идэвхжилд нөлөөлсөн байна. Мөн, амжилттай клиник туршилтуудын ачаар Moderna он гарсаар бараг 400%, Revolution Medicines 168%-аар өссөн бол $1 тэрбумаас дээш үнэлгээтэй биотехнологийн худалдан авалтын тоо 37-д хүрчээ. Иймд, хөрөнгө оруулагчид хиймэл оюунд хэт төвлөрсөн технологийн салбарын өндөр үнэлгээ, хэлбэлзлээс зайлсхийн, эрүүл мэндийн салбарт хөрөнгөө нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Financial Times