2026-08-31

АНУ-ын бодлогын хүү өсөх хүлээлт нэмэгдсэнээр ам.доллар чангарлаа

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Kevin Warsh инфляц зорилтот 2%-ийн түвшинд хүрэхгүй бол цаашид мөнгөний бодлогыг дахин чангатгах шаардлагатайг мэдэгдсэнээр есдүгээр сард хүү өсгөх магадлал 57%-д хүрчээ.

Үүний нөлөөгөөр ам.долларын индекс хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч чангарсан бол АНУ-ын 2 жилийн хугацаатай бондын өгөөж 4.33%-д хүрсэн байна. Харин Японы иен ам.долларын эсрэг 160-аас суларснаар, валютын интервенц хийх эрсдэлийг дахин нэмэгдүүллээ.

Мөн АНУ-ын зүгээс Ираны Larak аралд цохилт өгснөөр Brent газрын тосны үнэ 2% орчим өслөө. Иймд хөрөнгө оруулагчид удахгүй болох G20-ийн уулзалт болон АНУ-ын хөдөлмөр эрхлэлт, инфляцын мэдээлэл хэрхэхийг хүлээж байна.

Эх сурвалж: Reuters