2026-09-07

БНХАУ санхүүгийн салбараа дэмжихээр 54 тэрбум ам.долларыг нийлүүлнэ

Хятадын Сангийн яам төрийн өмчит томоохон банк, даатгалын компаниудад нийт 54 тэрбум ам.долларын хөрөнгө нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тухайлбал, энэхүү санхүүжилтийг China Life, Taiping, PICC, Sinosure болон China Reinsurance компаниудын төлбөрийн чадвар, эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэхэд ашиглах юм.

Мөн Agricultural Bank of China, ICBC болон Export-Import Bank-д нийт 290 тэрбум юань нийлүүлж, үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр байна. Тус арга хэмжээ нь зээлийн өсөлтийг дэмжих, санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, зээлийн эрэлт болон буурч буй ашигт ажиллагааны дарамтыг бууруулах зорилготой.

Эх сурвалж: Reuters