2026-09-10

8-р сард БНХАУ-ын экспорт 25%-аар өслөө

БНХАУ-ын экспорт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 25%-аар өссөн бол импорт 28.2%-аар нэмэгджээ. Ингэснээр тус улсын гадаад худалдааны тэнцэл 119.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь долдугаар сартай харьцуулахад 6%-аар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

Экспорт ийнхүү өсөхөд дэлхийн даяар өрнөж буй хиймэл оюуны дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон өндөр технологиудын эрэлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, интеграл схемийн экспорт 130% орчим, өндөр технологийн бүтээгдэхүүний экспорт 57%-аар тус тус өссөн байна.

Харин, АНУ-ын зүгээс БНХАУ-ыг экспортод түшиглэсэн өсөлтөө бууруулж, оронд нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь энэ сард болох Трамп–Ши Жиньпиний уулзалтын өмнөхөн хоёр улсын худалдааны хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: Bloomberg