2026-09-14

Иенийн ханш 7 сарын дээд түвшинд ойртлоо

Өнгөрсөн долоо хоногт Японы иен ам.долларын эсрэг 152.89 хүртэл чангарснаар, сүүлийн долоон сарын хамгийн өндөр түвшинд ойртлоо.

Тухайлбал, Иенийн ханш энэ сард 4% орчим чангарсан бөгөөд үүний гол шалтгааныг шинжээчид Японы төв банк есдүгээр сарын 17–18-нд болох хурлаар бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр, одоогийн 1.0%-аас 1.25% болгон нэмэгдүүлэх хүлээлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Гэвч, энэ удаагийн хүүгийн өсөлтийн хүлээлт нь иенийн одоогийн ханшид аль хэдийн туссан бөгөөд ханшийг цааш нэмэгдүүлэхийн тулд Төв банк 10 эсвэл 12-р сард дахин хүү нэмэх боломжтойг шинжээчид онцоллоо. Мөн, Японы хөрөнгө оруулагчид гадаад зах зээлд байршуулсан хөрөнгөө эх орондоо буцаан татах хүлээлт нэмэгдсэн нь иенийн эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters