2026-09-16

Инфляцын эрсдэл нэмэгдсэнээр, бодлогын хүү нэмэгдэх магадлал 92.4%-д хүрлээ

Холбооны нөөцийн сангийн бодлогын шийдвэрийн өмнөхөн АНУ-ын хөрөнгийн зах зээл уналттай хаагдлаа.

Тухайлбал, S&P 500 индекс сүүлийн арилжаагаар 0.5%-аар буурсан бол АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин болох 5%-ийг давлаа.

Мөн, нефтийн үнэ дахин өсөж, Brent газрын тосны үнэ баррель тутамд 108.08 ам.долларт хүрсэн болон инфляцын түвшин нэмэгдсэн зэрэг нь зах зээлд болгоомжлол үүсгэснээр хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх магадлалыг 92.4%-аар үнэлж байна.

Холбооны нөөцийн сан 9 сарын 16-нд бодлогын шийдвэрээ танилцуулах бөгөөд 2023 оноос хойш буурч байсан бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргавал энэ нь санхүүгийн зах зээлд шууд нөлөө үзүүлэх юм.



Эх сурвалж: Reuters