2026-09-16

AI компаниудын хувьцаа унаснаар салбарын үнэлгээ нь 300 тэрбум ам.доллароор буурлаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх хүлээлттэй зэрэгцэн Anthropic, OpenAI, xAI, SpaceX компанийн удирдлагууд хиймэл оюун ухааны хөгжлийн хурдыг хянах, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах шаардлагатай гэж мэдэгдсэний дараа хиймэл оюун ухааны салбарын хувьцаанууд буурлаа.

Тухайлбал, салбарын тэргүүлэгч компаниуд болох Nvidia 3.4%, Micron Technology 5.3%, Broadcom 4.8%, AMD 4.4%-аар тус тус буурсан бол хагас дамжуулагчийн салбарын индекс 5.9% унасан байна.

Ингэснээр хиймэл оюун ухааны салбарын зах зээлийн үнэлгээ 200–300 тэрбум ам.доллароор буурсан бөгөөд хиймэл оюун ухаанаас бусад салбарууд харьцангуй тогтвортой байснаар S&P 500 индекс 0.48%, Nasdaq индекс 0.56%-аар тус тус буурсан байна.

Эх сурвалж: Reuters