2026-09-21

Nasdaq, NYSE Биржүүд арилжааны цагаа өдрийн 23 цаг болгож сунгана

АНУ-ын Nasdaq болон Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE) 12 сарын 6-наас эхлэн арилжааны цагаа өдөрт 23 цаг болгон сунгахаар төлөвлөж байна.

Ингэснээр Монгол болон Азийн хөрөнгө оруулагчид АНУ-ын хувьцааг зөвхөн шөнийн цагаар бус, өдрийн цагаар ч үндсэн биржээр шууд арилжаанд оролцох боломжтой болох юм.

Арилжааны цагийг ийнхүү сунгах нь Азийн хөрөнгө оруулагчдын АНУ-ын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлэхээс гадна хувьцааны үнэ тогтоолт, хөрвөх чадварыг сайжруулах ач холбогдолтой юм. Үүний үр дүнд АНУ-ын хөрөнгийн зах зээлд Азийн хөрөнгө оруулагчдын эрэлт нэмэгдэж, тус бүсээс орж ирэх арилжааны идэвх өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Japan Times