2026-09-21

АНУ, БНХАУ хиймэл оюуны эрсдэлийг бууруулах тал дээр хамтран ажиллана

АНУ болон БНХАУ хиймэл оюуны эрсдэл болон кибер аюулгүй байдлын асуудлаар тогтмол яриа хэлэлцээ хийх шинэ механизм байгуулахаар тохиролцлоо.

Энэхүү тохиролцоо нь Дональд Трамп, Ши Жиньпин нарын Вашингтонд хийх уулзалтын өмнөхөн хийгдэж буй бөгөөд AI-ийн хяналтгүй хэрэглээ болон үндэсний аюулгүй байдалд учруулж болох эрсдэлийг бууруулахад чиглэх юм.

Харин худалдааны дайны түр эвлэрлийг сунгах асуудлаар хоёр тал одоогоор эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. АНУ-ын зүгээс БНХАУ ховор металлын нийлүүлэлтийн талаарх өмнөх амлалтаа бүрэн биелүүлээгүй гэж үзэж байгаа бөгөөд худалдааны хэлэлцээ цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Financial Times