2026-09-24

АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж 20 жилийн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын 5 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 2007 оноос хойш анх удаа 5%-ийг давсан бол 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5.12%-д хүрснээр сүүлийн 20 орчим жилийн хамгийн өндөр өгөөжийн түвшинд ойртлоо.

Бондын өгөөж өссөөр байгаа нь хөрөнгө оруулагчид Холбооны Нөөц цаашид бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах хүлээлттэй байгааг харуулж, компиануудийн хувьцааны үнэлгээ буурсан байна. Тухайлбал, Лхагва гаргийн арилжаагаар АНУ-ын гол хувьцааны индексүүд буурсан нь Япон, Австрали, Шинэ Зеландын бондын зах зээлд мөн нөлөөлсөн байна.  

Эх сурвалж: Bloomberg