2026-09-25

Энэтхэгийн хамгийн том бирж IPO хийлээ

Энэтхэгийн хамгийн том хөрөнгийн бирж болох National Stock Exchange (NSE) хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгож, 226 тэрбум рупи (2.4 тэрбум ам.доллар)-ын IPO хийж байна. Энэ нь Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хоёр дахь том IPO болж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, санал болгосон хэмжээнээс тав дахин их захиалга иржээ.

Зохицуулалтын шаардлагын дагуу NSE өөрийн хувьцааг өөрийн платформ дээр бус, өрсөлдөгч Bombay Stock Exchange (BSE) дээр бүртгүүлнэ. IPO-оор шинэ хөрөнгө татахгүй бөгөөд одоогийн томоохон хувьцаа эзэмшигчид эзэмшлийнхээ хэсгийг олон нийтэд санал болгож байгаа юм.

NSE-ийн өсөлтийг Энэтхэгт жижиг хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж, арилжааны данс 250 саяд хүрсэн нь дэмжиж байна. Гэхдээ дериватив арилжааг хязгаарлах шинэ зохицуулалт нь биржийн орлогод эрсдэл учруулж болзошгүй. NSE-ийн үнэлгээ одоогоор ойролцоогоор 46 тэрбум ам.доллар байна.

Эх сурвалж: Bloomberg