2026-09-29

Samsung AI дата төвийн дэд бүтцэд 1 тэрбум ам.долларын хөрөнгө орууллаа

Өмнөд Солонгосын Samsung групп хиймэл оюуны хурдацтай өсөлттэй зэрэгцэн өргөжиж буй дата төвийн бизнест хүч түрэн орж, AWS-ийн экс захирал Adam Selipsky-ийн удирддаг Helix Digital Infrastructure компанид нийт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.

Helix нь хиймэл оюуны системүүдийг ажиллуулахад шаардлагатайдата төв, эрчим хүч болон сүлжээний дэд бүтцийг хөгжүүлдэг компани юм. Тус компанийг өмнө нь KKR, Nvidia зэрэг томоохон хөрөнгө оруулагчид дэмжиж байсан бөгөөд ийнхүү Samsung ч хөрөнгө оруулагчдын эгнээнд нэгдэж байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд энэхүү алхам ньAI-ийн өсөлтөөс бий болох дараагийн боломж зөвхөн чип үйлдвэрлэгчдээр хязгаарлагдахгүй, дата төв болон цахилгаан эрчим хүчний салбарт ч төвлөрч болохыг харуулж байна.

Эх сурвалж: Bloomberg, Samsung