2026-09-30

Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдлээ

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Нэгдсэн штаб Хойд Солонгосыг хоёр улсын хилийн орчимд явуулж буй бэхлэлт, хамгаалалтын байгууламжийн ажлаа нэн даруй зогсоохыг шаардав. Сөүлийн талаас үзэж буйгаар эдгээр үйл ажиллагаа нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Цэрэггүй бүс (DMZ)-д болсон  дэлбэрэлттэй холбогдуулан Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгосыг албан ёсоор уучлалт гуйж, хариуцлага хүлээхийг шаарджээ. Уг дэлбэрэлтийн улмаас Өмнөд Солонгосын гурван цэрэг шархадсан бөгөөд хоёр нь хүнд гэмтэл авсан байна.

1953 онд Солонгосын дайны гал зогсоох хэлэлцээрийн дагуу Хойд ба Өмнөд Солонгосыг заагласан 38-р өргөргийн дагуух Цэрэггүй бүс (DMZ) байгуулагдсан.

НҮБ-ын Командлал болон Өмнөд Солонгосын хамтарсан мөрдөн шалгалтаар дэлбэрэлт болсон газрын ойролцоо Хойд Солонгосын явган цэргийн тэсрэх бөмбөг илэрсэн нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Харин Хойд Солонгосын тал буруутгалыг эрс няцааж, мөрдөн шалгалтын дүнг “зохиомол” хэмээн тодорхойлсон байна.

Эх сурвалж: Reuters