2026-09-30

Абу Даби Ормузын хоолойноос хараат байдлаа бууруулахад анхаарч байна

Ираны дайн эхэлснээс хойш L’imad Holding-ийн тэргүүн, Шейх Халед бин Мохамед Аль Нахаян удирдаж буй 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй сан АНЭУ-ын“Zero Hormuz” стратегийн гол хэрэгсэл болж байна. Тус сан нь Ормузын хоолойноос хамаарлыг бууруулах зорилгоор шинэ боомт болон ложистикийн дэд бүтцийн төслүүдэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Abu Dhabi Ports Co.-ийг ойролцоогоор 9 тэрбум ам.долларын үнэлгээгээр хувийн компани болгох санал тавьсан. Мөн BlackRock, Temasek Holdings болон ADNOC-той хамтран эрчим хүч, ложистик, усан хангамжийн дэд бүтцийн төслүүдэд 30 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө оруулах хамтарсан платформ байгуулсан.

Абу Даби хамгийн их анхаарлаа Фужайра боомтын хөгжилд төвлөрүүлж байна. Ормузын хоолойноос гадна байрладаг энэхүү боомт нь газрын тос болон бусад түүхий эдийн экспортын стратегийн гарц болох боломжтой гэж үзэж байгаа юм.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа ч геополитикийн эрсдэл төслийн гол сорилтын нэг хэвээр байна. Фужайра өмнө нь Ирантай холбоотой дроны халдлагад өртөж байсан бөгөөд шинжээчид бүс нутаг дахь Ираны пуужин, дроны аюул занал үргэлжилж байгааг онцолж байна. Иймээс Ормузын хоолойноос хамаарлыг бууруулах нь АНЭУ-ын экспортын тогтвортой байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой ч бүс нутгийн геополитикийн эрсдэлийг бүрэн арилгахгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg, Yahoo