2026-10-02

Ирланд улс Европын технологи болон эм үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төв хэвээр байна

Ирланд улс технологи, эм үйлдвэрлэлийн салбарт олон улсын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг тогтвортой татсаар байна. AstraZeneca Дублин хотод шинэ үеийн эм үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа бол Boston Scientific Голуэй хот дахь үйл ажиллагаагаа мөн 75 сая еврогийн хөрөнгө оруулалтаар өргөжүүлжээ. Энэ нь тус улсын өндөр технологи, эм үйлдвэрлэлийн салбарын өсөлт үргэлжилж байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ Ирландын Засгийн газар 2026 оны төсвөөр судалгаа, хөгжүүлэлтийн татварын хөнгөлөлтийг 35 хувь хүртэл нэмэгдүүлж, хиймэл оюуны хөгжлийг дэмжих зорилгоор AI Office байгуулахаар болсон нь өндөр технологи, инновацын хөрөнгө оруулалтыг татах стратегийн чухал алхам болж байна.

Европын Комиссын үнэлгээгээр тус улсын эдийн засгийн өсөлтөд эмийн экспорт голлох нөлөө үзүүлж байна. Дэлхийн компаниуд нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн байршлаа дахин төлөвлөж буй энэ үед Ирланд улс Европ дахь хөрөнгө оруулалтын таатай орчин хэвээр байна.

Эх сурвалж: Europa, Pwc