2026-10-12

Орос, Украины эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцооны хүлээлт нефтийн үнийг буурууллаа

Даваа гарагт газрын тосны үнэ буурсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украин хоёр эрчим хүчний дэд бүтцэд халдах ажиллагаагаа зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэнтэй холбоотой байв. Харин Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нь зах зээлийн эрсдэлийг өндөр хэвээр хадгалж байна.

Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 104 ам.доллараас доош буурсан бол WTI нефть 91 ам.долларын орчимд арилжаалагджээ.

Трамп “эрчим хүчний эвлэрэл” нэн даруй хэрэгжиж эхэлсэн гэж мэдэгдсэн ч Володимир Зеленский хэлэлцээрийн талаар тодорхой мэдээлэл аваагүй бөгөөд тохиролцоо албан ёсоор баталгаажаагүй байж болзошгүйг онцолсон байна.

Зах зээл энэхүү мэдэгдлийг Орос, Украины эрчим хүчний байгууламжууд руу чиглэсэн халдлага буурч, дизель түлшний нийлүүлэлт сайжирч магадгүй гэсэн эерэг дохио гэж үнэлжээ.

Ираны дэмжлэгтэй Хути босогчдын Саудын Араб дахь халдлага болон Хормузын хоолой орчмын танкеруудад учирч буй эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны зах зээлд геополитикийн дарамт хэвээр байна.

Мөн Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн тэргүүн Фатих Бирол дэлхийн дизель түлшний нийлүүлэлтэд анхаарал хандуулж, улс орнуудыг стратегийн нөөцөө зах зээлд нийлүүлэхийг уриалжээ.

Эх Сурвалж: Businesstimes, CNBC

Сүүлд нэмэгдсэн мэдээ