
Ойрх Дорнодын геополитикийн эрсдэл, эрчим хүчний үнийн өсөлт болон АНУ-ын мөнгөний бодлоготой холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч алтны үнэ пүрэв гарагт мэдэгдэхүйц буурлаа. Comex Gold-ийн хамгийн ойрын сарын фьючерс үнэ нэг унц нь 87.7 ам.доллар буюу 2.12%-иар буурч 4,042.8 ам.долларт хүрсэн нь өдрийн дүнгээрх томоохон уналтын нэг боллоо.
Ерөнхийдөө геополитикийн эрсдэл нэмэгдэх үед хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө гэж үздэг алт руу хошуурдаг. Гэвч энэ удаад эрчим хүчний зардлын өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт болон Холбооны Нөөцийн Систем (Fed)-ийн бодлогын талаарх тодорхойгүй байдал зах зээлд нөлөөлж, алтны ханшид дарамт үзүүлжээ.
Мөн өндөр хүүгийн орчин удаан үргэлжлэх хүлээлт нэмэгдэх нь хүүгийн орлого бий болгодоггүй алтны хөрөнгө оруулалтын сонирхлыг бууруулах хүчин зүйл болдог. Үүний зэрэгцээ зах зээлд ашигаа түгжих хөдөлгөөн идэвхжсэн нь алтны үнийг улам доош татсан байна.
Эх сурвалж: The Wall Street Journal