2026-10-27

Anthropic IPO бүртгэлээ гаргаж, Nasdaq-д ANT кодоор бүртгүүлэхээр төлөвлөж байна

Хиймэл оюуны салбарын тэргүүлэгч компани болох Anthropic АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) IPO хийхтэй холбоотой S-1 бүртгэлийн баримт бичгээ албан ёсоор хүргүүлснээ мэдэгдлээ. Тус компани энгийн хувьцаагаа Nasdaq Global Select Market-д“ANT” тикер кодоор бүртгүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Одоогоор олон нийтэд санал болгох хувьцааны тоо болон үнийн хүрээг хараахан тогтоогоогүй бөгөөд эдгээр мэдээллийг дараагийн шатанд танилцуулах аж.

IPO-ийн андеррайтераар Goldman Sachs болон Morgan Stanley ажиллаж байгаа бөгөөд бүртгэлийн мэдүүлэг хүчин төгөлдөр болох хүртэл хувьцааг худалдах эсвэл захиалга авах боломжгүй гэдгийг компани онцолсон байна.

Anthropic нь найдвартай, тайлбарлах боломжтой, аюулгүй хиймэл оюуны систем хөгжүүлэх зорилготой компани бөгөөд түүний бүтээсэн Claude загвар нь дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг генератив AI бүтээгдэхүүнүүдийн нэг болоод байна.

Энэхүү IPO нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн хиймэл оюуны салбарын хамгийн анхаарал татсан олон нийтийн санал болголтуудын нэг болж, хөрөнгө оруулагчдад AI хөгжлийн өсөлтөд шууд хөрөнгө оруулах шинэ боломжийг нээж магадгүй байна.

Эх сурвалж: Anthropic