2026-10-30

Ши Жиньпиний эрх мэдэл улам бэхжиж, цэргийн удирдагчид намын дээд удирдлагад нэгдэв

БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны V бүгд хурал дөрвөн өдрийн хаалттай хуралдааны дараа намын сахилга бат, авлигатай тэмцэх тогтолцоог улам чангатгах шийдвэр баталлаа. Удирдлагууд улс орны өмнө тулгарч буй сорилтууд нэмэгдэж байгаа тул намын хяналт, дотоод цэвэрлэгээг үргэлжлүүлэн эрчимжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Хурлын хамгийн онцлох шийдвэрийн нэг нь Төв цэргийн зөвлөлийн дэд дарга Жан Шэньминийг (Zhang Shengmin) Коммунист намын хамгийн нөлөө бүхий байгууллага болох Улс төрийн товчоо (Politburo)-нд сонгосон явдал байв. Сүүлийн жилүүдийн цэргийн удирдлагуудын эсрэг авлигын мөрдлөгийн дараа тэрээр тус зөвлөлд үлдсэн цөөн өндөр албан тушаалтнуудын нэг болсон юм.

Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин нам болон армид тавих хяналтаа улам бэхжүүлж буйг харуулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх жилийн намын их хурлаар Ши дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа авах төлөвтэй байгаа бөгөөд энэ удаагийн хурал нь тэрхүү шилжилтийн өмнөх хамгийн чухал улс төрийн дохио болж байна.

Эх Сурвалж: Aljazeera, cfpublic