2026-11-06

“ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА 10 ХУВААГДАЖ, АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

“Инвескор ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас нэгж хувьцааг 1:10 харьцаагаар хуваах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд эрх бүхий зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлийн дагуу хувьцаа хуваах ажиллагаа хийгдэх хугацаанд компанийн хувьцааны арилжааг Монголын хөрөнгийн биржид түр зогсоосон билээ.

Хувьцаа хуваах ажиллагааны үр дүнд компанийн нийт гаргасан энгийн хувьцааны тоо 75,744,281 ширхгээс 10 дахин нэмэгдэж, 757,442,810 ширхэг болсон бөгөөд нэгж хувьцааны үнэ 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хаалтын ханш болох 7,790 төгрөгөөс 779 төгрөг төгрөг болж, нийт хувьцааны тоо ширхэг 10 дахин нэмэгдлээ.

Хувьцаа хуваах ажиллагаа амжилттай хэрэгжиж, шаардлагатай бүртгэл, зохицуулалт дууссантай холбогдуулан 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржид хувьцааны арилжаа хэвийн үргэлжилж эхэллээ.

Инвескор Капитал ҮЦК