
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн айлчлалаа эхлүүлж, энэ долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай БНХАУ-ын Шэньжэнь хотноо уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү уулзалт нь гурван улсын удирдагчдын анхны гурван талт уулзалт болох төлөвтэй байна.
Цагаан ордны мэдээлснээр уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсгийн тархалтыг бууруулах асууал, цөмийн зэвсгийн хяналтын шинэ хэлэлцээрийн боломж, мөн Ираны нөхцөл байдал байх аж. Трамп дэлхий дахинд цөмийн зэвсгийн тархалт нэмэгдэж буйг аюултай гэж үзэж байгаагаа илэрхийлээд энэ асуудлыг тэргүүлэх түвшинд хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Тэрээр Азийн хийсэн айлчлалын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-тай уулзах боломжийг үгүйсгээгүй байна. Харин Украины дайны асуудал гурван талт уулзалтын үндсэн хэлэлцэх сэдэвт багтахгүй гэж АНУ-ын албаныхан тайлбарласан ч Трамп хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ уг асуудлыг ч мөн хөндөж магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү уулзалт нь дэлхийн хамгийн том гурван цөмийн хүчний удирдагчдыг нэг дор цуглуулж буйгаараа онцлог бөгөөд олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаар өндөр ач холбогдолтой үйл явдал болох төлөвтэй байна.
Эх сурвалж: NBC News, Reuters