2026-11-19

Anthropic IPO-ийн үнээ 83 ам.долларт тогтоож, санал болголсон хэмжээг нэмэгдүүлэв

Anthropic анхдагч хувьцааны арилжааны (IPO) нэгж хувьцааны үнийг 83 ам.доллароор тогтоож, өмнө нь зарласан 70-78 ам.долларын үнийг давуулан тогтоолоо. Энэхүү үнэ нь хөрөнгө оруулагчдын хиймэл оюун ухааны салбарт өндөр сонирхол байгааг харуулж байна.

Claude чатботыг хөгжүүлэгч тус компани санал болгосон хэмжээгээ мөн нэмэгдүүлж, анхны төлөвлөгөөнд байсан 825 сая ширхэг хувьцааг 980 сая болгон өсгөжээ. Үүний дүнд IPO-оор нийт 81.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болсон байна.

IPO-ийн дараах бүрэн шингэрүүлсэн үнэлгээгээр Anthropic-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.5 их наяд ам.долларт хүрч байгаа бөгөөд компани Nasdaq бирж дээр“ANT” тикерээр арилжаалагдахаар болж.

Компанийн өсөлтийг голчлон Claude загваруудын эрэлт, ялангуяа програм хөгжүүлэгчдийн дунд түгээмэл болж буй Claude Code бүтээгдэхүүний хэрэглээ дэмжиж байна. Тус компанийн жилийн орлогын гүйлгээний хурд (annualized revenue run rate) аравдугаар сарын эцсийн байдлаар 81 тэрбум ам.долларт хүрчээ.

AI салбар дахь асар өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээ болон ширүүсэж буй өрсөлдөөний нөхцөлд Anthropic өнөөгийн өсөлтийн эрчээ хадгалж чадах эсэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.

Эх сурвалж: Reuters, CNBC, AP News