Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь Хѳндий Алтны дүүрэг дахь тусгай зѳвшѳѳрлийн талбайд томоохон ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳр эхлүүллээ.
“Баян Хѳндийд хийгдэж эхэлсэн энэхүү хѳтѳлбѳрѳѳр нийт 18,000 метр ѳрѳмдлѳгийг он дуусахаас ѳмнѳ гүйцэтгэхээр тѳлѳвлѳсѳн бөгөөд ирэх долоо хоногоос Хар Морь талбайд хоёрдугаар ѳрѳмдлѳгийн багыг ажиллуулж эхлэхээр болсон байна. Энэхүү хѳтѳлбѳр нь дүүргийн шинэ талбайнуудыг шалгах, одоогийн ордуудтай зэрэгцээ орших талбайд нѳѳц нэмэгдүүлэх, одоогийн нѳѳцийн талбайг бататгах, цаашид Баян Хѳндийн үйлдвэрлэлийн нѳѳцийг нэмэгдүүлэх зорилго тавиад байна.
Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүй: http://mse.mn/uploads/images/epr_mn_(007)_1.pdf