2021-03-29

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОНДЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100,000 төгрөг болон 100 америк долларын нэрлэсэн үнэтэй,  2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг бүртгэлээ. 

“Эрдэнэс тавантолгой” ХК нь тус бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2.0 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм. Дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээ бүрэн хийгдсэн томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж : Монголын Хөрөнгийн Бирж – “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОНДЫГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ (mse.mn)