“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А10 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 200 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ.
Тус өрийн хэрэгслийн 2-р транч болох нийт 6 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 13 хувийн хүүтэй “Инвескор бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд олон нийтэд санал болгон худалдахаар боллоо.
Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.