2021-09-13

ИНВЕСКОР БОНД ТРАНЧ III-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

“Инвескор ББСБ” ХК нь 20 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөрөө энэ оны 6 сард эхлүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 3 сарын хугацаанд олон нийтээс нийт 14 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж хөтөлбөрийн биелэлт 70 хувьд хүрээд байна.

Бондын хөтөлбөрийн сүүлчийн транч болох 6 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх үйл явц өнөөдөр буюу 2021.09.13-ний өдрөөс эхэлсэн бөгөөд бонд худалдаж авах захиалгын дүн 6 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжаа хаагдах юм.

“Инвескор Бонд” нь жилийн 13%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, хүүгийн төлбөр нь хагас жил тутам төлөгдөх нөхцөлтэй.

Утас: 7709-0077 /2/
И-мэйл: info@icapital.mn