“Инвескор ББСБ” ХК нь 2019 оны 05 дугаар сард олон нийтэд нээлттэй компани болж хувьцааны нэгж үнийг 1,650 төгрөгөөр санал болгож байсан бол одоогийн ханш нь 4,500 төгрөг хүрч 181% -ийн өсөлт үзүүлээд байна.
Бид шилдэг менежмент, сайн засаглалаа улам төгөлдөржүүлж, Төв Ази дахь бүс нутгийн томоохон тоглогч болохоор дараагийн 3 жилийн төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. Энэ стратегийн хүрээнд бид нэмэлт 4,000,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 4,155 төгрөгөөр хөрөнгө оруулагчдадаа санал болгож байна.
Эрхэм таныг бидний хөрөнгө оруулагч болж, Монгол Улсын шилдэг ББСБ-ын ирээдүйн өсөлт хөгжилтөд оролцон Монгол компаниудын олон улсад гарах үйл ажиллагааны нэг хэсэг болж, үр өгөөжийг хүртэн хамтарч ажиллахыг урьж байна.
“Инвескор ББСБ” ХК-ийн Нэмэлт хувьцаа гаргах төслийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.