2022-06-19

“Симпл Ассет ТЗК” ХХК- ийн ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 309 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тушаалаар бүртгэгдсэн “Симпл ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй 18 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 500 мянган ширхэг, 50 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас эхлэн Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авч эхэллээ.

Санал болгож буй үнэт цаасны 40 тэрбум төгрөгтэй тэнцэх дүн бүхий үнэт цаасыг андеррайтер компаниудын тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 10 тэрбум төгрөгийн үнэт цаасыг олон нийтэд хуваарилна. Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувь биелсэн тохиолдолд тус компанийн санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж:https://mse.mn/mn/news/9740