2022-08-04

Мон Бийф IPO – “Таван Богд Групп”-н хамгийн анхны IPO зарлагдлаа

Монбийф компани нь олон нийтэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 45 төгрөгөөр нийтэд санал болгож, 2.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн ба тус хөрөнгөөр компанийн бизнесийн дунд хугацааны төлөвлөгөөний гүйцэтгэлд зарцуулахаар төлөвлөөд байна. IPO-ийн үндсэн андеррайтераар Апекс Капитал ҮЦК ХХК, туслах андеррайтераар Таван Богд Капитал ҮЦК ажиллаж байгаа бөгөөд 8 сарын 8-с 8 сарын 12-ны хооронд захиалга авна.

Таван Богд Групп нь 2020 онд Монгол өв соёлын нэгээхэн хэсэг болсон бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан, эрдэмтдийн туршилт судалгаан дээр үндэслэж инновац шингээсэн “Monbeef” брэндийг үүсгэн байгуулсан билээ. Monbeef брэнд нь эрүүл чанартай, гарал үүсэл тодорхой үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэн хэрэглэгчдэдээ хүргэж ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.