2022-08-10

Хөрөнгөтөн Форумд Нэгдлээ!

Үл хөдлөх хөрөнгийн төслүүд болон хөрөнгө оруулагч талуудад олгож буй боломжуудын талаар Биржийн бус зах зээлийн гол тоглогчдын нэг “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишигтэй ярилцлаа.

“Үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хямд санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг олгож байна”

-Танайх Хөрөнгөтөн форумд хэрхэн оролцож байгаа вэ?

-Инвескор Капитал ҮЦК нь “Хөрөнгөтөн” форумд Advanced багцаар оролцож байна. Хөрөнгийн зах зээл дээр олон төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, хэрэгслүүд байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдад тус бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээлэл болон өгөөж, эрсдэлийг жигнэх мэдлэг учир дутагдалтай байна. Ялангуяа Биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт зориулсан хаалттай зах зээл гэдэг утгаар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг таниулахад хүндрэлтэй байдаг.

Хөрөнгөтөн хаалттай форум нь хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчдыг нэг дор цугларах, мэдээлэл солилцох томоохон боломжийг нээж байгаагаараа цаг үеэ мэдэрсэн, маш хэрэгтэй арга хэмжээ бөгөөд цаашид амжилттай үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн бидний хувьд хөрөнгө оруулагч – харилцагчдын эрх ашгийг эрхэмлэн, эргэн төлөгдөх өндөр баталгаатай, чанартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгодог ба үүний тулд үнэт цаас гаргагч – харилцагчдын бизнесийн болон санхүүгийн магадлан шинжилгээ, судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээс гадна тэдний санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн санал болгох зорилготой.

Энэ ч утгаараа 2021 эхээр эрсдэл хамгийн багатай бүтээгдэхүүний нэг болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ыг анх олон нийтэд санал болгон амжилттай арилжаалсан ба Компанийн бондын хөтөлбөрийг мөн анх удаа Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргаж байсан туршлагатай.

Биржийн бус зах зээлийн хувьд мөн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг санал болгож, standing facility буюу давтамжтай үргэлжлэх, холимог хугацаат өрийн хэрэгслийн хөтөлбөр, сар бүр хүүгийн төлбөр хийгдэх нөхцөлтэй бонд, хямдруулалттай буюу тэг купонтой бонд, хувьцаанд хөрвөх бонд, үл хөдлөх хөрөнгөд хөрвөх бонд, ам.долларыг түгжсэн ханш дээр худалдан авах опцион эрх бүхий бонд гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, үнэт цаас гаргагчид болон хөрөнгө оруулагчдад “win-win” байх нөхцөлийг бүрдүүлсэн үр ашигтай шийдлүүдийг санал болгосоор байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

“Хөрөнгөтөн” Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай форум
2022.08.18 | Шангри-Ла | Улаанбаатар